Энэ онд тээврийн орлогыг 8.3 их наяд төгрөгт хүргэнэ
Чихэнд чимэгтэй
2024-07-05
Зам тээврийн яамнаас салбарын бүтээн байгуулалт, эхний хагас жилд хийсэн ажлаа танилцууллаа. Манай улс өнгөрсөн онд бүх төрлийн тээврээр түүхэндээ анх удаа 107 сая тонн ачаа тээвэрлэсэн бол энэ оны эхний хагас жилд 62 сая тонн ачаа тээвэрлэжээ. Энэ нь 2022 онд буюу бүтэн жилд тээвэрлэсэн ачаа тээврийн хэмжээтэй дүйцэж байгаа юм. Үүнээс ачаа тээврийн хэмжээ жил ирэх тусам өсөлттэй байгааг харж болно. Түүнчлэн авто тээврийн салбарт Монгол улс дэлхийн 15 улстай хэлэлцээр байгуулжээ. Үүний үр дүнд өнгөрсөн зургаан сарын дотор 41 сая тонн ачааг авто замаар тээвэрлээд байна. Энэ нь 2021, 2022 оны бүтэн жилийн үзүүлэлтээс хэд дахин өссөн үзүүлэлт болжээ. Мөн энэ онд тээврийн орлогыг 8.3 их наяд төгрөгт хүргэхээр төлөвлөжээ. Бүтээн байгуулалтын тухайд, одоогоор 21 аймаг, 104 сум хатуу хучилттай замаар нийслэлтэй холбогдоод байгаа бөгөөд ОХУ, БНХАУ-тай хиллэдэг долоон боомт хатуу хучилттай авто замтай болоод байна. Харин өнгөрсөн дөрвөн жилд 1120 км төмөр зам барьжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.