images

Хоёр хөрш: Монгол улстай харилцан ашигтай хамтын ажиллагааг бүх чиглэлд хөгжүүлэхийн төлөө байна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-07-04


   Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Казахстан улсад айлчилж, Астана хотноо болж буй Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын хуралд оролцож байгаа билээ. Манай улс уг байгууллагад олон жилийн турш ажиглагчийн байр сууринаас оролцож ирсэн бөгөөд энэ жил мөн энэ статусаа хадгалан оролцож байгаа юм. Түүнчлэн ШХАБ-д гишүүнээр элсэх үгүйгээ өнөөдөр албан ёсоор мэдэгдэнэ. Айлчлалын үеэр манай төлөөлөгчид ШХАБ-ын хуралд оролцогч орнуудын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж байгаа юм. Тухайлбал, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өчигдөр Оросын гадаад хэргийн сайд С.В.Лавров, Хятадын Гадаад хэргийн сайд Ван И-тэй уулзжээ. Энэ үеэрээ гурван улсын төрийн тэргүүдийн нэгдсэн ойлголцолд хүрсэн ажлуудыг идэвхтэй үргэлжлүүлэхээ нотолж, эдийн засгийн хөтөлбөрийг эрчимжүүлэх, эрчим хүч, байгаль орчин, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцсон байна. Түүнчлэн хоёр хөршийн гадаад хэргийн сайд нар Монгол улсын их хурлын сонгуулиа амжилттай зохион байгуулсанд баяр хүргээд, харилцан ашигтай хамтын ажиллагааг бүх чиглэлд хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.