Монголын цагдаагийн 160 алба хаагч НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцоно
Чихэнд чимэгтэй
2024-07-04
“Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай" хуулийн шинэчилсэн найруулгыг өнгөрсөн дөрөвдүгээр сард УИХ-д өргөн барьсан билээ. Энэ хүрээнд цагдаагийн 160 гаруй албан хаагч энхийг сахиулах ажиллагаанд оролцохоор болсныг Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ. Монгол алба хаагчид ажиллагааны газар оронд очоод эргүүл, харуул хамгаалалт, нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, НҮБ-ын ажилтнууд, обьектыг хамгаалах үүрэг гүйцэтгэнэ. Тэдгээр алба хаагчдын 70-80 хувийг ахлагчийн бүрэлдэхүүнээс сонгох бөгөөд 20-оос доошгүй хувийг эмэгтэй алба хаагчид бүрдүүлэх аж. Мөн НҮБ-аас тавьсан шалгуурт тэнцэж, үүргээ амжилттай биелүүлбэл бие даасан цагдаагийн алба хаагч болох мэргэжилтнүүдийн багт дэвшин ажиллах боломж нээгдэнэ. Монголын цагдаагийн байгууллага 2016 оноос НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд цагдаагийн бие даасан алба хаагчийн үүрэг гүйцэтгэж эхэлсэн билээ. Үүнээс хойш 27 алба хаагч үүргээ амжилттай гүйцэтгэсэн бол өнгөрөгч онд найман алба хаагч энхийг сахиулах ажиллагаанд хамрагджээ.
Гэрэл зургийг: Ерөнхийлөгчийн тамгын газар.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.