images

"Монгол хаан" комик ном испани хэлээр хэвлэгдэнэ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-07-04


   “Монгол хаан” нэрээр дэлхийн томоохон театруудад тоглогдсон “Тамгагүй төр" жүжгээс сэдэвлэсэн комик ном испани хэлээр гарах болжээ. Уг номыг анх англи хэлээр өнгөрсөн оны 11 дүгээр сард Лондонд хэвлэн гаргасан билээ. Монголын "Econte" комикс, анимэйшн компанийн уран бүтээлчид номын зургийг зурсан бөгөөд энэ оны хоёрдугаар сард монгол хэлээр хэвлэгдсэн юм. Тэгвэл Испанийн "Amok Ediciones Publishing" хэвлэлийн газар уг номыг испани хэлээр орчуулан гаргаж, улсынхаа номын дэлгүүрүүдээс гадна Латин Америкийн 18 оронд борлуулахаар болжээ. 1990 онд байгуулагдсан уг хэвлэлийн газар Азийн шилдэг уран зохиол, комик номуудын испани хэлээрх хувилбарыг дэлхийн зах зээлд нийлүүлдэг байна. “Монгол хаан” төслийн баг номын нийт борлуулалтын нэг хувийг дэлхийд нэн ховордож буй мазаалай баавгай хамгаалах санд хандивлана. Дашрамд дурдахад, "Монгол хаан" жүжгийг энэ оны 10  дугаар сарын 17-нд Сингапурын театрт нээж, гурван долоо хоногийн турш тоглохоор бэлтгэж байгаа аж.  

Зураг дээр. "Монгол хаан" комик номын англи хэл дээрх хувилбар.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.