images

ЭЕШ түүх, англи хэлний хичээлээр эхэллээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-07-04


   Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар түүх, англи хэлний хичээлээр эхэллээ. Ирэх 7-ны өдрийг хүртэл үргэлжлэх уг шалгалтад нийт 35485 сурагч бүртгүүлжээ. Үүнээс 14812 нь Улаанбаатарт, 17541 нь орон нутагт байгаа бөгөөд өмнөх оны 3586 шалгуулагч байгаа ажээ. Боловсролын үнэлгээний төвөөс энэ жил шалгалт өгөх сурагчдад зориулан мэргэжлийн сэтгэл зүйн зөвлөгөө өгсөн юм. Ингэхэд 550 гаруй сурагч чатбокс, гар утас, бүлгийн болон ганцаарчилсан хэлбэрээр зөвлөгөө авчээ. Түүнчлэн энэ жил ЭЕШ-ын өмнөх монгол хэл, бичгийн шалгалтыг 33000 хүн өгснөөс 83.8 хувь нь тэнцсэн байна. Уг шалгалтад тэнцээгүй сурагчид ЭЕШ-д өгөх эрхтэй ч энэ жил дотоодын их дээд сургуульд суралцах боломжгүй ажээ. 

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.