Монгол улсад энэ сарын 2-нд хамгийн олон жуулчин ирэв
Чихэнд чимэгтэй
2024-07-03
Монгол улс өчигдөр гадаадын 5174 жуулчин хүлээн авч, нэг өдөрт хамгийн олон жуулчин хүлээн авсан амжилтыг тогтоолоо. Өнгөрсөн жилийн долоодугаар сарын дунд үед 4485 жуулчин ирж байсан нь нэг өдөрт хамгийн олон жуулчин ирсэн тохиолдол болж байв. 2024 оны эхний улиралд манай улс 100170 гадаадын жуулчин хүлээн авсныг БОАЖЯ мэдээлж байсан билээ. Түүнчлэн өнгөрсөн онд 650 мянган жуулчин хүлээн авч түүхэндээ анх удаа аялал жуулчлалын салбараас 1.2 тэрбум долларын орлого олсон бөгөөд энэ жил нэг сая жуулчин хүлээн авч мөн хэмжээний орлого олохоор төлөвлөсөн. Иймд аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх зорилгоор 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж “Go Mongolia” арга хэмжээгээр дэлхийн олон оронд улсаа сурталчилсаар байна.
Гэрэл зургийг: БОАЖЯ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.