images

Азийн спортын наадам: Монгол хүүхдүүд 7 медаль хүртээд байна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-07-03


   ОХУ-ын Бүгд найрамдах Саха улсын Якутск хотноо “Азийн Хүүхдүүд-2024” олон улсын VIII наадам өнгөрөгч сарын 25-наас долоодугаар сарын 7-ны хооронд үргэлжилж байна. Спортын 24 төрлөөр 239 багц медалийн төлөө өрсөлдөх тус наадамд манай улсаас 63 хүүхэд спортын есөн төрөлд өрсөлдөж байгаа юм. Тэмцээний гурав дахь өдрийн байдлаар манай тамирчид хоёр алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртээд байна. Тухайлбал, самбо бөхийн төрөлд хөвгүүдийн 79 кг-ын жинд Э.Энхцогт алт, охидын 57 кг-ын жинд Г.Энхжин алт, охидын 65 кг-ын жинд Э.Анударь мөнгө, хөвгүүдийн 49 кг-ын жинд О.Тэнүүн хүрэл, охидын 54 кг-д Б.Саруул хүрэл медаль хүртжээ. Мөн модон барилдааны төрлийн 50 кг-ын жинд Н.Дагвадорж, 80 кг-д Ё.Өсөх-Ирээдүй тус тус хүрэл медаль хүртсэн байна. Тэмцээнийг зохион байгуулах, шүүн явуулахаар 700 шүүгч, 1900 сайн дурын ажилтан Якутск хотноо ажиллаж байгаа ажээ.     

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.