images

Улсын Их Хурлын гишүүд тангаргаа өргөлөө

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-07-02


   УИХ 126 гишүүн өнөөдөр тангаргаа өргөж, даргаараа МАН-ын Удирдах зөвлөлөөс нэр дэвшүүлсэн Д.Амарбаясгаланг олонхын саналаар сонголоо. Ингэснээр тэр Монголын түүхэн дэх хамгийн залуу буюу 43 настай УИХ-ын дарга болж байна. Энэ удаагийн УИХ-ын гишүүдийн 32 нь эмэгтэй, 94 эрэгтэй бөгөөд тэдний 24 эмэгтэй, 24 эрэгтэй нь намын жагсаалтаас гишүүн болсон юм. Шинэ гишүүдийг мэргэжлээр нь ангилбал эдийн засагч, санхүүч 40, эрх зүйч 29, инженер 17, хэл, олон улсын харилцааны мэргэжилтэн, улс төр судлаач тус бүр найм, багш, эмч тус бүр тав, сэтгүүлч дөрөв, физикч, зураач, жүжигчин, загвар зохион бүтээгч тус бүр нэг байгаа аж. Харин хамгийн өндөр настай нь ШУА-ийн захирлаар ажиллаж байсан, 73 настай Д.Рэгдэл бол хамгийн залуу нь АН-ын жагсаалтаар УИХ-д орж ирсэн 27 настай С.Цэнгүүн болов.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.