images

Монголчууд Кубын ард түмэнд нэг сая ам.долларын хоол хүнс илгээжээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-07-02


   Монгол улсын Засгийн газраас Куба улсад нэг сая ам.доллартой тэнцэх хүмүүнлэгийн тусламж үзүүлжээ. Тусламжийг өнгөрөгч сарын 28-ны өдөр Хавана хотын боомт дээр гардуулан өгснийг Гадаад харилцааны яамнаас мэдээллээ. НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрөөр дамжуулан монголчуудаас илгээсэн тусламжийг Кубын хоёр мужийн 50 мянга гаруй эмзэг бүлгийн иргэнд зориулж нийт 400 тонн цагаан будаа, 107 тонн ургамлын тос, 250 тонн буурцгийг зургаан сарын турш үнэгүй тараах ажээ. Монголын Элчин сайд С.Золжаргал энэ талаар “60 гаруй жилийн түүхтэй Монгол, Куб улсын харилцаандаа чухал ач холбогдол өгч ирсэн бөгөөд энэ хүмүүнлэгийн тусламж нь нийгэм, эдийн засгийн амаргүй цаг үеийг даван туулж буй Кубын ард түмэнд эртний анд нөхөр Монголын ард түмнээс өгч буй сэтгэлийн дэм юм” гэсэн бол Кубын Дотоод худалдааны дэд сайд Грисел Авила Диаз Монголын ард түмнээс олгож буй энэ тусламж цагаа оллоо хэмээгээд талархал илэрхийлжээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.