images

Говь-Алтай аймгийн Алтай сум байнгын эрчим хүчтэй болжээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-07-02


   Монгол улсын сум суурин газруудаас ганцаараа төвлөрсөн системд холбогдоогүй байсан Говь-Алтай аймгийн Алтай суманд 35 кВ-ын 70.7 км урт цахилгаан дамжуулах шугам, дэд станц барьж, ашиглалтад оруулжээ. Тус сум өмнө нь 600 кВт нарны цахилгаан станц, 300 кВт-ын нөөц дизель цахилгаан үүсгүүр бүхий системээс эрчим хүчээ хангаж байжээ. Иймд байнгын цахилгаан эрчим хүчтэй болгохоор бүтээн байгуулалтын зардлыг 2022 оны Улсын төсөвт суулган тухайн онд барилга угсралтын ажлыг эхлүүлсэн байна. Цаашид Алтай сум БНХАУ-аас төвлөрсөн системээс эрчим хүчээ хангах ажээ. Түүнчлэн Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Говь-Алтай аймгийн Бугат сумын Тахийн тал багийн 60 кВт, Тонхил сумын Алтансоёмбо багийн төвийн 30 кВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан үүсгүүр болон цэнэг хуримтлуурыг шинэчилж, ашиглалтад оруулсан байна. Ингэснээр тус хоёр багийн 70 орчим өрхийн цахилгаан хангамж сайжирчээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.