Маргааш цусаа өгсөн донор бүрд үнэртний дээж бэлэглэнэ
Чихэнд чимэгтэй
2024-07-02
Цус сэлбэлт судлалын үндэсний төв 2015 оноос эхлэн сар бүрийн 3-ны өдрийг "Цусаа бэлэглэх өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлж байгаа билээ. Цус цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, цусны донорын үйлсийг сурталчлах, алдаршуулах зорилготой энэ өдрийг маргааш 112 дахь удаагаа тэмдэглэх гэж байна. Энэ удаагийн арга хэмжээг "Үнэртэй усанд дурлагсдын клуб" болон "Tulip Beauty", "Ulker Mongolia" зэрэг компаниуд хамтран зохион байгуулах бөгөөд иргэдийг Улсын хоёрдугаар төв эмнэлгийн хашаан дотор байрлах "Баянзүрх" цус цуглуулах төвд очиж цусаа өгөхийг уриалж байгаа ажээ. "Tulip Beauty" компаниас энэ өдөр ирж цусаа өгсөн донор бүрд үнэртний дээж бэлэглэнэ хэмээн Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс мэдээллээ. ДЭМБ-аас нийт цуглуулах цусны 60-аас дээш хувийг тухайн голомтоос цуглуулбал эрүүл, аюулгүй гэж зөвлөдөг байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.