ОХУ: Зэвсэгт хүчнийхэн олс таталтын тэмцээнд амжилттай оролцлоо
Чихэнд чимэгтэй
2024-07-02
Монголын зэвсэгт хүчний алба хаагчид ОХУ-ын Санкт-Петербург хотод болсон "Цагаан шөнө-2024" олон улсын тэмцээний олс таталтын төрөлд амжилттай оролцлоо. Тэмцээнд Монгол, ОХУ, Нигери, Мали, Киргизстан, Тажекстан, Казахстан, Беларусь зэрэг улсын 23 багийн 253 тамирчин өрсөлдөж манай тамирчид эрэгтэй багийн нийт дүнгээрээ 640 кг-ын жинд мөнгө, 680 кг-ын жинд хүрэл медаль авав. Мөн холимог ангилалд нэгдүгээр баг хүрэл медаль, хоёрдугаар баг тусгай байранд шалгарсан байна. Харин эмэгтэйчүүд 560 кг-ын багийн төрөлд тусгай байр эзэлжээ. Зэвсэгт хүчний 032 дугаар ангиас голчлон бүрдсэн эрэгтэй баг тамирчид дээр ОХУ-д суралцаж байгаа туухай өргөлтийн дэлхийн хошой аварга Э.Буджав нэмэгдэж оролцсон бол "Аварга" дээд сургуулийн шилдэг тамирчид эмэгтэй багийг бүрдүүлсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.