images

Киргиз дэх монголчууд төрийн үйлчилгээг "Хурдан" цэгээс авч байна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-07-02


   Киргиз улсад суугаа Монголын Элчин сайдын яаманд Төрийн цахим үйлчилгээний "Хурдан" цэг албан ёсоор нээгдлээ. “Хурдан” цэг Монгол улсын хэмжээнд 156 байдаг бол тус улс хилийн чанадад Монголын төрийн цахим үйлчилгээг нэвтрүүлсэн 30 дахь орон болжээ. Ингэснээр Киргизэд сурч, ажиллаж, амьдарч буй 100 гаруй монгол төрийн 43 байгууллагын 478 төрлийн үйлчилгээг "Хурдан" цэгээс авах боломж бүрдсэнээс 98 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг үнэ төлбөргүй авч болно. Мөн цаашид уг үйлчилгээний төрөл, тоог нэмэгдүүлж энэ онд багтаан 55 байгууллагын 800 орчим үйлчилгээг нэг дороос авдаг болгохоор төлөвлөж байгаа аж. Улмаар төрийн хялбар, шуурхай үйлчилгээг 40 гаруй Дипломат төлөөлөгчийн газраараа дамжуулан хүргэхээр ажиллаж байгаа гэнэ. Одоогоор Австри, Австрали, Америк, Арабын Нэгдсэн Эмират, Болгар, Бельги, Вьетнам, Герман, Египет, Их Британи зэрэг 30 улсад "Хурдан" цэг байгуулжээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.