Улаанбаатар хотод 920 мянган цэцэг тарьжээ
Чихэнд чимэгтэй
2024-07-01
Нийслэлийн Засаг даргын тамгын газраас энэ онд Улаанбаатар хотын есөн дүүргийн 99 байршилд 15 нэр зүйлийн 1.5 сая орчим цэцэг тарихаар төлөвлөсөн билээ. Ингэхдээ ихэвчлэн авто замын томоохон уулзварууд, цэцэрлэгт хүрээлэн, хөшөө дурсгалын өмнөх талбайд суулгаж буй бөгөөд өнгөрсөн сард цэцэгжүүлэлт 30 хувийн гүйцэтгэлтэй байгааг олон нийтэд мэдээлж байсан юм. Тэгвэл өнөөдрийн байдлаар мандарваа, хун цэцэг, хилэн цэцэг, алаг нүдэн, халгана, астра, бербиния, энхэлгэнэ, хумсан зэрэг 10 орчим төрлийн 920 мянга гаруй цэцгийг тарьж ургуулаад байна. Иймд Нийслэлийн захиргаанаас иргэдийг цэцэгт байгууламжтай болгоомжтой харьцаж, гэмтээхүй, дээр нь гишгэхгүй байхыг цахим хуудсаараа дамжуулан уриалжээ. Ногоон байгууламжийн арчилгааг Хот тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтэс 25 аж ахуйн нэгж, байгууллагатай хамтран хийнэ. Цэцэгжүүлэлтийн зорилго нь хотын өнгө үзэмжийг сайжруулах, нийтийн эзэмшлийн талбайд нэг болон олон наст цэцэг олноор тарьж иргэдэд гоо зүйн таашаал олгох ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.