images

“Чингис хаан: Монголчууд дэлхийн өөрчилсөн нь” үзэсгэлэн Монголд

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-07-01


   Францын Нант хотноо өнгөрөгч онд нээсэн "Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь" үзэсгэлэн энэ сарын 3-наас наймдугаар сарын 25-ныг дуустал Улаанбаатар хотноо “Чингис хаан” үндэсний музейд гарах гэж байна. Өнгөрсөн хугацаанд олон улсын 250 мянган хүнд хүрсэн уг үзэсгэлэнд Монголын үндэсний музей, Швейцарын Ритберг, Францын Лувр, Севр Керамикийн үндэсний музейд байдаг Кидан, Хүннү, Их Монгол, Юань, Ил хаант улсад холбогдох үзмэрүүдийг толилуулсан билээ. Түүний дотор Францын Үндэсний архивт хадгалагддаг, Ил хаант улсын хаан Өлзийтөөс 1305 онд Францын IV Луи Филипп хаанд илгээсэн захидал Монголд ирээд байна. Монгол хааны Франц улсад илгээсэн захидал 719 жилийн дараа эх нутагтаа эргэн ирж буй энэ үйл явдлыг музейн захирал С.Чулуун тэргүүтэй хүмүүс хэвлэлийн бага хурлан үеэр онцоллоо.

   Өлзийт хаанаас Филипп хаанд илгээсэн захидалд “Өлзийт султан үг маань. Францын султанаа. Эртнээс та бүрийн францууд иргэний султад манай сайн элэнц, сайн өвөг, сайн эцэг, сайн ах дор амралдаж, хол бээр бөгөөс ойр мэт сэтгэж, аливаа үгсээ өчиж, элчинээ эсний бэлгүүдээ илгээлдсэнийг юу андахтун та? Наран ургахуй Нанхиасын орноос аван тал далай хүртэл улс барилдаж замуудаа уяулав” гэсэн байдаг ажээ. Мөн энэ захидал гадаад оронд эх хувиараа хадгалагдаж буй Монголын эртний хаадын захидлуудаас хамгийн том нь буюу гурван метр урттай юм. "Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь" үзэсгэлэнг ирэх онд Чех, Швейцарт гаргахаар төлөвлөжээ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.