images

Өвөрхангай аймаг Францын Аллиер мужтай 25 жил хамтарч ажиллажээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-07-01


   Өвөрхангай аймаг Франц улсын Аллиер мужтай 2000 оноос хамтарч ажиллажээ. Иймд ирэх онд тохиох хоёр талын хамтын ажиллагааны 25 жилийн ойг угтан зохион байгуулах арга хэмжээний бэлтгэл ажлыг хангахаар Аллиер мужийн Гадаад харилцааны ажилтан, урлаг судлаач тэргүүтэй төлөөлөгчид Өвөрхангай аймагт очиж ажилласан байна. Аллиер мужийн нийгэмлэг нь өнгөрсөн хугацаанд Өвөрхангай аймгийн хөдөө аж ахуй, эрүүл мэндийн салбарт түлхүү анхаарч ажилласан бол ирэх жилээс 2030 оныг хүртэл нийгмийн тусгай хэрэгцээт салбар болон урлагийн чиглэлээр хамтран ажиллахаар болжээ. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн багш, сэргээн засалчдыг Аллиер мужид сургаж туршлага судлуулах, сурагч солилцоог хэрэгжүүлж, байгаль хамгааллын сэдвээр бүтээл хийж түгээх болон музейн үзүүллэг дэглэлтийн чиглэлээр хамтран ажиллана. Мөн өнгөрсөн оны наймдугаар сард тус мужийн Ганна хотод зохиосон дэлхийн соёл, урлагийн 49 дэх удаагийн наадамд Өвөрхангайн “Хөх домог” хамтлаг Монгол улсаа төлөөлөн оролцсон билээ. 

Гэрэл зургийг: МОНЦАМЭ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.