images

Зэвсэгт хүчний 150 дугаар анги офицерынхоо гэр бүлд 20 сая төгрөг хандивлажээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-07-01


   Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн хамт олон гурван сартай охин нь Монгол улсад эмчлэгдэх боломжгүй хүндээр өвдсөн офицерынхоо гэр бүлд 20 сая төгрөг хандивлалаа. 150 дугаар ангийн ахмад Б.Энхбаатар, түүний гэргий Зэвсэгт хүчний нэгдсэн лабораторийн ахлагч Ч.Итгэл нарын охин нь Өмнөд Солонгост эмчлүүлэхээр хандивын аян өрнүүлж байгаа бөгөөд эмчилгээнд шаардлагатай 200 сая төгрөгөөс 150 гаруй нь Зэвсэгт хүчний анги, цэргийн алба хаагч, сум орон нутаг, албан байгууллага, иргэдээс цуглараад байгаа ажээ. Тухайлбал, Зэвсэгт хүчний Хяналт-шинжилгээ, үнэлгээний газар, Зэвсэгт хүчний 150, 311, 314 дүгээр анги, Зэвсэгт хүчний Нэгдсэн лаборатори, дэслэгч генерал Д.Ганзориг, хурандаа П.Чинзориг, хурандаа Н.Гүрбадам, хурандаа Ш.Уртнасан нарын генерал, офицер, ахлагч нар охинд хандив илгээжээ. Мөн тус анги нэгтгэл байх Бүрэн сумынхан хандивын аян өрнүүлж байна.

 Зэвсэгт хүчний Жанжин штаб

 

                                             

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.