Эртний хөгжимчид "Чингис хаан" музейд өдөр бүр тоглож байна
Чихэнд чимэгтэй
2024-07-01
Археологийн олдворт тулгуурлан бүтээсэн эртний монгол хөгжмийн зэмсгийн "Хаан найрал" хөгжмийн чуулга “Чингис хаан” музейн дэргэд байгуулагдаад удаагүй байгаа билээ. Тус чуулга нь Монголын эртний нүүдэлчдийн 20 гаруй хөгжмийн зэмсэг, хувцас хэрэглэлийн олдвор, 400 жилийн тэртээх Лигдэн хутагт хааны ордны дуу хөгжмийн “Алтан ноот”-ыг эх сурвалжаас улбаалан дуу, бүжиг, хөгжмийг орчин үеийн хэв маягт нийцүүлэн тоглох зорилготой байгуулагдсан юм. Тэгвэл тус чуулга өнгөрсөн сарын 7-ноос эхлэн өдөр бүр 16, 18 цагт жуулчдад зориулан Монгол хаадын ордны дуу, бүжиг, хөгжим үндэсний урлагийн тоглолтыг зохион байгуулж байна. “Хаан найрал”-д Чингис хаанаас эхлээд алтан ургийн сүүлчийн хаан Лигдэн хутагт хүртэлх Монгол хаадын ордны найрал хөгжимд уламжлагдан ирсэн 21 төрлийн 38 хөгжмийн зэмсэг байгаа юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.