images

“Даншиг наадам-Хүрээ цам” наймдугаар сард болно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-07-01


   Өндөр гэгээн Занабазарыг 1639 онд Монгол түмний шашны тэргүүн, анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжлөн залах үеэс эхлэлтэй монголчуудын шашин, соёлын томоохон ёслол бол “Даншиг наадам-Хүрээ цам” билээ. Энэ жил тус наадам Хүй долоон худагт наймдугаар сарын 3-4-ний өдрүүдэд болохоор тов гарав. Наадмын үеэр лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн болохоос гадна Даншигийн цуваа, Очирвааны тахилга, Чингис хааны сан, цам харайх, сор залах, соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашин, соёлын арга хэмжээ болно. Мөн бөхийн барилдаан, хурдан морь болон жороо морины уралдаан, шагай харвааны наадам, дэмбээ, морин цирк, морьт харвааны тэмцээнийг зохион байгуулах ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.