Б.Хонгорзул Парисын Олимпод оролцох эрхтэй боллоо
Чихэнд чимэгтэй
2024-07-01
Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо “Парис-2024” Олимпын наадамд өрсөлдөх 16 бөхийн квотыг дахин хуваариллаа. Ингэснээр чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ийн жинд манай тамирчин Б.Хонгорзул Парисын Олимпод оролцох эрх авав. Олон улсын Олимпын хороо нь эрх олгох тив, дэлхийн тэмцээнээс Олимпын эрх авсан 16 тамирчныг Орос, Украйны дайныг дэмжсэн гэх шалтгаанаар Олимпод өрсөлдөх боломжгүй хэмээн үзжээ. Иймд чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэй, сонгомол төрөлд эрх аваагүй үлдсэн хамгийн өндөр чансаатай Олимпын хороонд квот өгөх шийдвэр гаргасан байна. Ингэснээр манай чөлөөт бөхийн эмэгтэйчүүдээс гадна АНУ, Японы эмэгтэй шигшээ тамирчид багаараа Парисыг зорино гэдгийг Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ. Монголын үндэсний Олимпын хорооноос өчигдөр уг эрхийг баталгаажуулж ОУОХ-руу хариу илгээжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.