images

"Парис 2024": Паралимпын наадамд усанд сэлэлтээр анх удаа монгол тамирчин оролцоно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-06-27


   "Парис-2024" Паралимпын наадамд усанд сэлэлтээр анх удаа монгол тамирчин оролцохоор боллоо. Х.Номуун Паралимпэд оролцох цагаан хуудасны эрхийн болзлоо хангажээ. Тэрбээр Ханжөүгийн Азийн пара наадамд чөлөөт сэлэлтийн 400 метрийн зайг 7:13 минутад туулж зургаадугаар байранд шалгарсан. Ингэснээр тэр Монгол улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоож, Азийн пара наадмын усанд сэлэлтийн төрөлд өрсөлдсөн анхны монгол тамирчин болсон юм. Тухайн үед 16 настай Х.Номуун тус наадамд оролцож буй Монголын багийн хамгийн залуу тамирчин байсан билээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.