Өнөөдөр 16 мянган иргэн зөөврийн хайрцгаар санал өгнө
Чихэнд чимэгтэй
2024-06-27
Монгол улсын их хурлын 2024 оны ээлжит сонгуулиар 16352 иргэн зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлт гаргасан билээ. Тэдний 5247 нь нийслэлд байгаа бол 11105 нь орон нутагт амьдардаг ажээ. Сонгуулийн хэсгийн хорооны гишүүд өнөөдөр 09-20 цагийн хооронд зөөврийн битүүмжилсэн хайрцгаар сонгогчдын саналыг очиж авна. Монгол улсын их хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд очиж чадахгүй, нийтийн дайчилгаанд хамрагдан ажиллаж байгаа, захиргааны журмаар албадан эмчлүүлж байгаа болон зөрчлийн хэрэгт холбогдуулан баривчлагдсан, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу баривчлагдсан, цагдан хоригдсон сонгогчийн саналыг өөрийнх нь хүсэлт, эмнэлгийн магадалгаа эсхүл холбогдох байгууллагын тодорхойлолтыг үндэслэн очиж авдаг.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.