images

Европын парламентын гишүүд Монголын сонгуулийг ажиглана

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-06-27


   Монгол улсын их хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг ажиглахаар 40 улс, 21 байгууллагын 259 ажиглагч Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлжээ. Үүний дотор Европын парламентын гишүүд, Тамгын газар, Улс төрийн бүлгийн төлөөллүүд өргөн бүрэлдэхүүнтэйгээр ажиллахаар Монголд ирээд байна. Тэднийг өчигдөр Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран хүлээн авч уулзан сонгуулийн хууль тогтоомж, зохион байгуулалтын талаар мэдээлэл өгөв. Ажиглагчдын төлөөлөл сонгуулийн хууль, тогтоомжийн хэрэгжилт, сурталчилгааны санхүүжилт, хандив, нэр дэвшигчдийн хүйсийн харьцаа, цахим орчинд тавих хяналт, гадаад улсад байгаа иргэдийн сонгуулийн оролцооны талаар мэдээлэл авчээ. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сонгох эрхийг хангах, хяналтын тооллого хийх, санал хураалтын дүнг танилцуулсан байна. Европын парламентын төлөөлөгчид энэ удаагийн сонгуулийн зохион байгуулалт нээлттэй, технологийн боломжийг ашиглаж шууд дамжуулан олон нийтэд хүргэж байгааг онцлоод, сонгуулийн дараа зөвлөмжөө хүргүүлэхээ мэдэгдсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.