Монголын усан спортын дасгалжуулагч нар сургалтад хамрагдаж байна
Чихэнд чимэгтэй
2024-06-26
Олон улсын Олимпын хороо гишүүн улс орнуудынхаа спортын хөгжлийг дэмжих зорилгоор “Olympic Solidarity” сангийн хөрөнгөөрөө дэлхий даяар олон хөтөлбөр хэрэгжүүлдэг билээ. Иймд яг одоо Монголд усан спорт сонирхогчдын холбоо, төвүүдийн 30 дасгалжуулагч сургалтын хөтөлбөрт хамрагдаж байна. Сургалтыг Дэлхийн усан спортын холбооны сургагч багш Кан Онсой танхимын болон бассейны дадлага хэлбэрээр явуулж байгаа юм. Сүхбаатар дүүргийн Усан спортын төвд болж буй энэ сургалт зургаадугаар сарын 23-30-ны хооронд үргэлжилнэ. "Olympic Solidarity” сан нь дасгалжуулагч, тамирчин, тухайн улсын спортын хөгжил гэсэн гурван чиглэлийн хөтөлбөрүүдэд санхүүжилт олгодог. Ингэхдээ дасгалжуулагчдыг техникийн сургалт, Олимпын тэтгэлгээр дэмждэг бол тамирчинд мөн Олимп, тивийн тэмцээний тэтгэлэг, грант олгодог аж. Харин тухайн улсын Олимпын хороог тогтвортой спорт, жендерийн тэгш байдал, спортын эм, эмчилгээ, тамирчдыг хамгаалах, Олимпын боловсрол, соёлыг түгээх зэрэг өргөн хүрээнд дэмждэг байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.