images

Олон улсын биологийн олимпиад Казахстанд болно

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-06-26


   Олон улсын биологийн 35 дахь удаагийн олимпиад ирэх сарын 7-14-ны өдрүүдэд Казахстан улсад болох тов гарлаа. Уг тэмцээн нь олон улсын сурагчдын дунд болдог долоон гол хичээлийн олимпиадын нэг юм. Энэ жилийн олимпиадад 81 орны 305 сурагч, 275 удирдагч багш оролцох гэнэ. Монгол хүүхдүүд 2022 онд Армени улсад, 2023 онд Арабын нэгдсэн Эмират улсад болсон 33, 34 дахь удаагийн олимпиадаас тус бүр хоёр хүрэл медаль авч байсан. Түүнээс өмнө 2021 онд Португалд болсон олимпиадаас нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн зэргээр энэ тэмцээнд жил бүр амжилттай оролцсоор ирсэн билээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.