Хиллари Клинтоны дурсамж ном гарна
Анд нөхдийн мэдээ
2024-06-26
2016 онд АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байсан Төрийн нарийн бичгийн дарга асан хатагтай Хиллари Клинтон дурсамж номоо хэвлүүлэхээр болсон тухай “The Wgshington Post” сонин мэдээлэв. Энэ нь түүний 11 дэх ном бөгөөд "Алдсан, олж авсан зүйлс: Амьдрал, хайр, эрх чөлөөний тухай эргэцүүлэл" нэртэй дурсамж номоо ирэх есдүгээр сарын 17-нд буюу ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн хэвлүүлж гаргахаар болсон байна. Тэрбээр дурсамж номдоо хайр дурлал, гэрлэлт, үерхэл нөхөрлөлийн тухай өгүүлснээс гадна өнөөгийн ОХУ-ын талаарх байр суурь, ерөнхийлөгчийн сонгуулийн талаар үзэл бодлоо дэлгэрэнгүй танилцуулжээ. Мөн цагаан захтнуудын эсрэг үзэлтэй нацист залуутай хамт нэг завиар зорчиж явснаа, Афганистаны дайны хөлөөс эмэгтэйчүүдийг нүүлгэн шилжүүлж явсан зэрэг содон үйл явдлын талаар өгүүлсэн тухай номыг эрхлэн гаргасан “Simon & Schuster” хэвлэлийн газрын ерөнхий редактор Пирсилла Пэйнтон мэдээлсэн байна. Номын нээлт Сиэтл, Сан Франциско, Чикаго, Вашингтон зэрэг газарт нэгэн зэрэг болно. Х.Клинтон өмнө нь зохиолч Луиза Пеннитэй хамтран адал явдалт зохиол бичиж, мөн охин Челситэйгээ хамтран хүүхдийн ном хэвлүүлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.