Төрийн банкны харилцагчид Өмнөд Солонгосын 70 эмнэлэгт хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой
Чихэнд чимэгтэй
2024-06-21
"Дундаж давхаргыг дэмжигч" уриатай Төрийн банк Өмнөд Солонгосын “Medical Advice” эмнэлэг зуучлалын байгууллагатай “Хамтран ажиллах гэрээ" байгууллаа. Ингэснээр тус банкны "Эрүүл иргэн" хадгаламж, картын хэрэглэгчид 75 эмнэлэгт 20 хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломж бүрдэв. Учир нь, Төрийн банк харилцагчдынхаа эрүүл мэндийг дэмжиж тогтмол үзлэг, шинжилгээнд хамрагдахад туслах зорилгоор 2022 онд "Эрүүл иргэн" хадгаламж, картын үйлчилгээ гаргаж Монголын таван эмнэлэгтэй хамтран ажилладаг болсон юм. Харин энэ удаа харилцагчдынхаа авч болох эмнэлгийн үйлчилгээний хүртээмжийг тэлэх зорилгоор Өмнөд Солонгосын 1-3 шатлалын 70 эмнэлэгт зуучлах "Medical Advice" компанитай хамтран ажилладаг боллоо. Төрийн банкны "Эрүүл иргэн" үйлчилгээний талаарх мэдээллийг орон даяарх 500 салбар, 1800-1881 лавлах утас, албан ёсны цахим хаягуудаас авах боломжтой.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.