images

Өсвөрийн шатарчид ААШТ-ээс дөрвөн медальтай ирлээ

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-06-21


   Казахстан улсын Алматы хотноо өсвөрийн шатрын ААШТ 12 өдөр болж өндөрлөлөө. Энэ тэмцээнд Монголын 27 өсвөрийн шатарчин оролцож нийт дөрвөн медаль авав. Монголын анхны медалийг тэмцээний эхний өдөр блиц төрөлд Э.Хүслэн авсан бол өчигдөр манай тамирчид гурван медаль нэмж хүртлээ. Тодруулбал, хөвгүүдийн 14 насны ангилалд Г.Тэнгүүндалай мөнгөн медаль авсан бол 10 настай Ц.Ананд стандарт төрөлд хүрэл, түргэн тоглолтоор хожигдолгүй түрүүлж алтан медалийн эзэн боллоо. Энэ жилийн ААШТ-д түүхэндээ хамгийн олон буюу 650 шатарчин 33 улсаас Казахстанд очиж оюун ухаанаа сорив.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.