images

Замын-Үүд, Эрээнхот боомтоор нэг сая хүн зорчив

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-06-21


   Монгол-Хятадын хилийн хамгийн том Замын-Үүд, Эрээнхот боомтоор нэвтэрсэн зорчигчийн тоо энэ сарын 16-нд нэг сая болжээ. Ингэснээр жилийн өмнөхөөс 103 хоногийн өмнө Монголоос Хятад, Хятадаас Монгол руу зорчсон хүмүүсийн тоо нэг саяд хүрсэн талаар “Синьхуа” агентлаг мэдээлэв. Өнгөрөгч 2023 онд зорчигчдын тоо есдүгээр сарын 19-нд нэг сая болж байсан юм. Мөн хамгийн ихдээ нэг өдөр 8800 хүн зорчиж дээд амжилт тогтоосон билээ. Харин энэ жил 11125 хүн нэг өдөрт хоёр улсын хилээр нэвтэрчээ. Монголын талаас зорчигчид бизнес, худалдан авалт хийх зорилгоор урд хөрш рүү ихээр зорчиж байгаагаас гадна карго тээвэрлэлт нэмэгдэж, хилээр нэвтрэх тээврийн хэрэгслийн тоо ч өсжээ. Тухайлбал, өдөрт мянган автомашин тогтмол хил нэвтэрч байгаа бол зургаадугаар сарын 12-нд нийт тээврийн хэрэгслийн тоо 100 мянгыг давсан байна. Мөн энэ оны эхний таван сарын байдлаар 8.48 сая тонн карго нэвтэрчээ. Өнгөрөгч тавдугаар сард 1.8 сая тонн карго хоёр улсын хилээр нэвтэрсэн нь нэг сард хамгийн их жинтэй карго гарсан дээд амжилтыг тогтоосон аж. Хоёр талын хилийн боомт 24 цагийн турш ажилладаг бөгөөд Эрээнхот боомтоор Монголын өдөр тутмын хэрэгцээний бараа бүтээгдэхүүний 70, хүнсний ногоо, жимсний 80 хувь орж ирдэг байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.