images

Жүжигчин Даниел Рэдклифф анх удаа “Tony Awards” наадмаас шагнал хүртэв

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-06-19


   "Харри Поттер" киноны гол дүрийн жүжигчин Даниел Рэдклифф болон Анжелина Жоли хоёр анх удаа “Tony Award” наадмаас шагнал хүртлээ. АНУ-ын Нью-Йорк хотноо болсон тайзны жүжгийн шилдгийг шалгаруулах уг наадмаас Д.Рэдклифф “Merrily We Roll Along” мюзиклд бүтээсэн дүрээрээ “Шилдэг эрэгтэй жүжигчин” шагнал авав. Тэрбээр шагнал авахдаа аавдаа баярын мэнд хүргээд найз охин Эрин Даркдаа баярлаж байгаагаа хэлжээ. Харин А.Жолигийн продюсерээр ажилласан “The Outsiders” жүжиг “Шилдэг мюзикл” шагнал авсан байна. Түүний найруулсан мюзикл “Tony Awards” наадмын 12 төрөлд нэр дэвшиж нийт дөрвөн шагнал авчээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.