images

Франц: 29 настай залуу улс төрч дараагийн ерөнхий сайд болох уу?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-06-12


   Францын хэт барууны үзэлт Үндэсний эвсэл нам Европын парламентын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулснаар намын залуу удирдагч 29 настай Жордан Барделла европчуудын анхаарлыг татаж байна. Илтгэх чадвар өндөртэй, царай зүс, бие бялдар сайтай Ж.Барделла Европын парламентын сонгуулийг “Э.Макроны эсрэг санал асуулга” гэж нэрлэсэн нь сонгуулийн ялалтад шууд нөлөөлсөн гэж үзэж байна. Тэрбээр 1995 онд Парис хотоос холгүй орших хөдөө сууринд төрсөн бөгөөд аав ээж нь Итали, Алжираас ирсэн цагаачид байжээ. Ж.Барделла Сорбонны их сургуульд газарзүйч мэргэжлээр суралцаж төгссөн аж. 2012 онд ахлах сургуулийн сурагч байхдаа Үндэсний фронт намд элсэж, орон нутагт идэвхтэй ажиллах болж, улмаар 2018 онд нэрээ Үндэсний эвсэл болгон өөрчлөх үед тэрбээр нам дотроо нөлөө бүхий байр суурь эзлэх болсон байна. Францын хэвлэлүүд хэрвээ энэ сарын 30-нд болох ээлжит бус сонгуульд Үндэсний эвсэл нам үнэмлэхүй ялалт байгуулбал Ж.Барделла ерөнхий сайд болох магадлал өндөр байна гэж мэдээлэв. Франц хэдийгээр ерөнхийлөгчийн засаглалтай улс боловч ерөнхий сайд нь гүйцэтгэх засаглалын тэргүүний үүргийг гүйцэтгэж, ерөнхийлөгч, ерөнхий сайд нар өөр намаас сонгогдон хамтарч ажиллах тохиолдол байдаг.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.