Хятадын “Chang’e-6” хөлөг сарны цаад тал дээр “Дундад улс” гэсэн үсэг сийлжээ
Анд нөхдийн мэдээ
2024-06-06
Түүхэнд анх удаа сарны цаад талыг судлах зорилгоор хөөргөсөн “Chang’e-6” Хятадын сансрын хөлөг сарны гадаргуу дээр "中" буюу “Дундад улс” гэсэн утга бүхий ханз үсэг сийлж үлдээжээ. Уг тэмдэгтийн зургийг Хятадын төрийн мэдлийн CCTV, “People's Daily” сонин болон бусад агентлагууд “Weibo” дахь албан ёсны хуудсандаа нийтэлсэн байна. “Chang’e-6” хөлөг сарны цаад талд байрлах зорилтот байршилдаа газардан өрөмдлөг хийж хөрсний дээж, чулуу авсан байна. Ийнхүү хэд хэдэн удаа хийсэн өрөмдлөгийн ул мөр үлдсэн бөгөөд үүний хэлбэр дүрс нь "Дундад” гэсэн утга бүхий ханз бичиг болж харагдаж буй талаар Хятадын хэвлэлүүд мэдээлж байна. Тухайлбал CCTV мэдээлэхдээ, "Газрыг дахин хэд хэд өрөмдөх төлөвлөгөөтэй байсан ч "中" ханз үсгийн сүүлчийн зурлагыг гаргахад хөрсний дээжийн сав дүүрсэн" гэжээ. Хятадын цахим хэрэглэгчид "Саран дээр сийлсэн анхны бичиг нь хятад үсэг боллоо", "Сар, Хятад хоёр салшгүй" гэх мэтээр уухайлан дэмжиж байна. “Chang’e-6” хөлгийн багийнхан хөрсний дээж авсны дараа таван одтой төрийн далбаагаа мандуулжээ. Энэ тухай мөн CCTV "Хятад улс анх удаагаа сарны цаад талд төрийн далбаагаа мандуулав. Далбааг шинэ материал, тусгай технологи ашиглан хийсэн" гэж мэдээлсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (1)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
GANAA
IIM HORON MUUHAI SANAATAI HUMUUS SHUU HUJAA NAR TIIM BOLOHOOR DELHII DAYARAAA DURGUI
2024-06-07
Хариулах (0) (0)ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.