images

Сарны цаад гадаргуугийн анхны гэрэл зургийг үзүүлэв

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-06-06


   Хятадын үндэсний сансрын захиргаанаас сарны цаад талд зургаадугаар сарын 2-нд бууж хөрсний дээж цуглуулсан “Chang'e-6” аппаратад суурилуулсан камерын авсан гэрэл зургийг мягмар гарагт олон нийтэд дэлгэлээ. Ингэхдээ саран дээр буух үеийн болон эргэн тойрныг нь тойруулан авсан гурван зургийг үзүүлэв. Энэ талаар тус улсын ШУА-ийн Сансрын ажиглалтын төвийн судлаач Рэн Шин “Дэлгэмэл зураг дээрх хавтгай талбай нь бид аюулгүй газраа сайн сонгож аппаратаа буулгасныг баталлаа. Мөн зурагнаас эргэн тойрных нь уул, сарны тогооны ирмэгийг ажиглаж болохоор байна” хэмээжээ. Тус улс өмнө нь сарны наад тал руу Chang'e-5” аппарат илгээн дээж цуглуулж байсан юм. “Chang'e-5” аппаратыг буулгасан бүсээс энэ удаагийнх том том хад чулуугүйгээрээ ялгаатай байсан гэнэ. "Chang'e-6" аппаратын буусан талбайд 3-5 см хэмжээтэй жижиг чулуу цөөн хэд байсан бол “Chang'e-5” аппаратын эргэн тойронд 30 см хүртэл том хэмжээтэй олон чулуу байжээ.

Гэрэл зурагт: “Chang'e-6” аппарат саран дээр буух үе.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.