“Nvidia” компани зах зээлийн үнэлгээгээрээ “Apple”-н урд гишгэв
Анд нөхдийн мэдээ
2024-06-06
АНУ-ын хиймэл оюун ухааны хагас дамжуулагч үйлдвэрлэгч “Nvidia” технологийн компанийн зах зээлийн үнэлгээ өнгөрөгч лхагва гарагт гурван их наяд долларыг давлаа. Ингэснээр “Apple” компанийн урд гарч хоёрдугаарт жагсах болов. Тодруулбал, “Nvidia” компанийн нэгж хувьцааны үнэ өчигдөр 5.2 хувиар өсөж 1224.4 доллар болсноор үнэлгээ нь 3.012 их наяд болсон байна. Харин “Apple” компанийнх 3.003 их наяд байгаа юм. Одоогийн байдлаар 3.15 их наяд долларын үнэлгээтэй “Microsoft” компани дэлхийн зах зээлд тэргүүлж байна. Энэ талаар “Longbow Asset Management” компанийн мэргэжилтэн ““Nvidia” компани хиймэл оюун ухаанаар мөнгө хийж байгаа бол “Apple”, “Meta” хиймэл оюун ухаанд мөнгөө үрж байна” гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.