Владимир Зеленский Катар улсад айлчилж байна
Анд нөхдийн мэдээ
2024-06-06
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский өнөөдөр ОХУ-д хоригдож буй хүүхдүүдийг буцаан авах талаар хэлэлцээ хийхээр Катар улсад айлчилж байна. Тэрбээр “Telegram” хуудсаараа дамжуулан "Орост хулгайлагдсан хүүхдүүдийг буцааж авахад Катар улс тусална" гээд Катарын Эмир Тамим бин Хамад Аль Танитай хэлэлцээ хийхээр болсон тухайгаа мэдээлсэн байна. Мөн тэрбээр энэ сард Швейцарт болох Украины энхтайвны бага хурлын бэлтгэл ажилд Катар улс идэвхтэй оролцож байгааг тэмдэглээд “Тус улстай хоёр талын эдийн засаг, аюулгүй байдлын асуудлаар мөн ярилцана” гэжээ. Украины Засгийн газрын гаргасан тооцоогоор дайны үеэр тус улсын 19500 орчим хүүхдийг Орос руу хүчээр авч явсан аж. Өнгөрсөн оны гуравдугаар сард Олон улсын эрүүгийн шүүх олон тооны украин хүүхдүүдийг хулгайлж, хүчээр авч явсан хэргээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Хүүхдийн эрхийн асуудал хариуцсан Мария Рыбова-Белова нарыг баривчлах тогтоол гаргасан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.