Оросын байлдааны хөлөг онгоц Карибын тэнгист цэргийн сургуулилалт хийнэ
Анд нөхдийн мэдээ
2024-06-06
Украинд үзүүлж буй цэргийн тусламжийн асуудлаар өрнөд болон Оросын хооронд хурцадмал байдал үүсээд байгаа энэ үед Оросын байлдааны хөлөг онгоц Карибын тэнгис рүү цэргийн сургуулалилт хийхээр явж байгаа тухай “The Associated Press” агентлаг мэдээлэв. Энэ нь барууны орнууд Украинд үзүүлж буй цэргийн дэмжлэгийн эсрэг хүчээ харуулах гэсэн санаа гэж тайлбарлаж байна. Оросын байлдааны хөлөг онгоцууд Оростой найрсаг харилцаатай Венесуэл, Кубад байрших ажээ. Харин АНУ-ын албаны хүмүүс цэргийн сургуулилалтад Оросын цөөн тооны байлдааны хөлөг онгоц болон туслах хөлөг онгоц оролцоно гэж мэдэгдээд, энэхүү сургуулилалт анхаарал татах асуудал мөн боловч түгшүүр зарлах хэмжээний асуудал биш гэж албаны хүн хэлсэн байна. Мөн АНУ-ын албаны хүмүүс энэ сургуулилалтыг Украин руу хийсэн довтолгооны улмаас хэд хэдэн хөлөг онгоцоо алдсан Оросын тэнгисийн цэргийн хүчин олон улсын цэргийн ажиллагаа явуулах чадвартай хэвээр байгаагаа харуулах гэсэн оролдлого гэж мөн тайлбарлаж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.