images

Словакийн Ерөнхий сайдын бие сайжирч эмнэлгээс гарчээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-06-06


   Саяхан халдлагад өртсөн Словакийн Ерөнхий сайд Роберт Фицогийн биеийн байдал сайжирч эмнэлгээс гарсан байна. Тэрбээр гарсан даруйдаа цахимаар олон нийтэд хандаж үг хэлэхдээ "Буруутан нь зүгээр нэг галзуу амьтан биш, харин Словакийн засгийн газрын эсрэг үзэлтнүүд юм” гээд "Би тэднийг үзэн ядахгүй, харин уучилж байна. Тэд юу хийснээ эргэн харж буруугаа ухаарах байх гэж найдаж байна” гэжээ. Ерөнхий сайд Р.Фицо өнгөрсөн сарын 15-ны үдээс хойш Словакийн нийслэл Братислава хотын захад орших Хандлова тосгонд ард иргэдтэй уулзалт хийж байгаад буудуулсан юм. Гэмт этгээдүүд түүнийг таван удаа буудсан бөгөөд гурван сум Ерөнхий сайдын хэвлий, цээжин хэсэгт туссан ч азаар амьд үлдэж, мэс засал хийлгэн эрүүл саруул болжээ. Ерөнхий сайдын амь насанд халдахыг завдсан этгээд нь Засгийн газрын эсрэг жагсаалд оролцож байсан 71 настай Юраж Синтула хэмээх эр байсан бөгөөд түүнийг хүн амины хэрэг үйлдэхийг завдсан хэргээр яллагдагчаар татан шалгаж байна. Халдлага болохын өмнө долоо хоногт тус улсад Засгийн газрын бодлогыг эсэргүүцсэн жагсаал болсон аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.