Их Британи: III Чарльз хааны хөрөг бүхий шинэ мөнгөн дэвсгэрт гүйлгээнд оров
Анд нөхдийн мэдээ
2024-06-06
Их Британийн III Чарльз хааны хөрөг бүхий шинэ мөнгөн дэвсгэртийг 5-ны өдөр гүйлгээнд оруулсан тухай Английн Төв банк мэдээлэв. III Чарльз хааны хөрөг бүхий шинэ 5, 10, 20, 50 паундын мөнгөн дэвсгэрт өчигдрөөс эхлэн гүйлгээнд орж байгаа бөгөөд одоо хэрэглэж байгаа Хатан хаан II Елизаветийн хөрөгтэй мөнгөн дэвсгэрт мөн хүчинтэй хэвээр байх ажээ. Шинэ мөнгөн дэвсгэрт нь хуучин хэрэглэж байсантай ижил загвартай, зөвхөн хөрөг нь өөрчлөгдсөн байна. Шинэ дэвсгэртийн ар талд Ерөнхий сайд асан Уинстон Черчилль, 18 дугаар зууны үеийн зохиолч Жэйн Остин, 19 дүгээр зууны үеийн алдартай зураач Жозеф Маллорд Уильям Тюрнер, орчин үеийн компьютерийн шинжлэх ухааны эцэг Алан Тюринг нарын дүр байршсан байна. Харин III Чарльз хааны хөрөгтэй зоосон мөнгө 2022 оны арванхоёрдугаар сард гүйлгээнд орсон юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.