БНСУ: Алдартай К-поп дуучин шинжлэх ухааны хүрээлэнд зочин профессороор ажиллана
Анд нөхдийн мэдээ
2024-06-05
БНСУ-ын “BigBang” хамтлагийн дуучин G-Dragon Солонгосын шинжлэх ухаан, технологийн хүрээлэн (KAIST)-д зочин профессороор уригджээ. Өнөөдөр тус хүрээлэн дээр нээгдсэн “Innovate Korea 2024” арга хэмжээний үеэр дуучинд Механик инженерийн тэнхимийн зочин профессороор ажиллах томилолт гардуулсан байна. Түүнийг тус хүрээлэнд боловсруулсан шинжлэх ухааны сүүлийн үеийн шинэ технологийг соёлын салбарт нэвтрүүлэх санал тавьж ийм албанд урьсан аж. Үүнээс гадна хүрээлэнгийн шинэ технологийг урлаг, соёлын агуулгад ашиглаж хамтарсан судалгаа хийх юм байна. Ажиллах хугацаа хоёр жил, буюу энэ сарын 4-ний өдрөөс 2026 оны зургадугаар сар хүртэл байх юм. Дуучин залуу бакалавр болон магистрын оюутнуудад манлайллын тухай тусгай лекц уншиж, дэлхийн хэмжээний уран бүтээлчдийн туршлага, уран бүтээлийн талаар танилцуулах зэрэг соёлын арга хэмжээ зохион байгуулах аж. Мөн хүрээлэнгийн дэлхийн элчээр томилогдсон бөгөөд гадаад сурталчилгааны үйл ажиллагааг хариуцан ажиллахаар болсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.