images

АНУ: Бага насны хүүхдүүд үлэг гүрвэлийн ховор олдвор олжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-06-05


   Үлэг гүрвэл сонирхдог бага насны гурван хүүхэд зуны амралтаараа зэлүүд хөдөө газар аялж яваад хэдэн арван сая жилийн настай Тиранозаврын яс олсон тухай “The New York Times” сонин мэдээлэв. Долоо, ес, арван настай гурван хүү аавынхаа хамт явж байгаад газраас цухуйсан яс олсон бөгөөд хүүхдүүдийн аав Сэм Фишер ясны зургийг авч Денверийн Байгалийн шинжлэх ухааны музейн палеонтологич Тайлер Лисонд илгээсэн байна. Палеонтологич уг ясыг ховор олддог хадрозаврын яс байх магадлалтай гэж үзээд малтлага хийж эхэлжээ. Малтлагын явцад үлэг гүрвэлийн доод эрүүний хэд хэдэн шүд олдож, нэн ховорт тооцогддог Тиранозавр рекс (T.Rex)-ийн яс болох нь тогтоогдсон байна. Т.Рекс нь дэлхий дээр 67 сая жилийн өмнө амьдарч байсан бөгөөд энэ удаагийн олдвор нь 13-15 орчим настай, 3 метр урт, 1.5 тонн жинтэй үлэг гүрвэлийнх хэмээн судлаачид тогтоожээ. Одоогоор дэлхий дээр ийм сайн хадгалагдсан Т.Рексийн олдвор тийм ч олон байдаггүй аж. Музейн захиргаа чулуужсан ясыг нисдэг тэргээр зөөвөрлөн авчирч, нийтэд үзүүлэхэд олон сарын турш бэлдсэн бөгөөд энэ сарын 21-ний өдрөөс эхлэн тусгай үзэсгэлэн гаргахаа мэдэгдсэн байна.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.