80 настай гишүүдтэй “Rolling Stones” хамтлаг шинэ цомог гаргана
Анд нөхдийн мэдээ
2024-06-05
Английн рок дуучин Мик Жаггэр хамтлаг нь шинэ цомгоо гаргаж, илүү олон аялан тоглолт хийхээр болсныг “New York Times” сонинд өгсөн ярилцлагадаа дурдсан байна. “Rolling Stones” хамтлагийн дуучин тэрбээр ирэх долоодугаар сард 81 нас хүрэх бол хамтлагийн бусад гишүүн болох Кэйт Ричардс 80, Ронни Вүүд 77 настай юм. Тус хамтлаг өнгөрөгч дөрөвдүгээр сард Хойд Америкт “Hackney Diamonds” аялан тоглолтоо эхлүүлсэн юм. Тэд тайзан дээр хоёр цаг дуулж, гитар тоглож байгаа бөгөөд цаашдын төлөвлөгөөнийхөө тухай “Европ, Өмнөд Америкт, эсвэл өөр аль нэг газар тоглох байх” гэжээ. Мөн тун удахгүй хамтлагийн шинэ цомог гарах гэж буйг хэлсэн байна. Сэтгүүлч түүнээс ная хүрсэн ч эрч хүчтэй байгаагийн учрыг асуухад, долоо хоног бүр фитнес хийж, бүжгийн бэлтгэлд явдаг гэсэн байна. Мөн аав нь биеийн тамирын багш байсныг дурджээ. Түүний хэлснээр “Hackney Diamonds” аялан тоглолтод Пол МакКартни, Лэди Гага, Стиви Уондэр, Элтон Жон нар ирж оролцоно гэнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.