ОХУ: Дайнд мордсон цэргүүдийн ар гэрийнхэн эсэргүүцлийн жагсаал хийв
Анд нөхдийн мэдээ
2024-06-04
Украины дайнд оролцож яваа орос цэргүүдийн эхнэрүүд ОХУ-ын Батлан хамгаалах яамны үүдэнд эсэргүүцлийн жагсаал хийв. Тэд "Дайнд дайчлагдаж явсан нөхрийг минь буцааж өг" гэх мэт үг хэллэг бүхий бичиг барьж эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Улмаар өнгөрсөн сард томилогдсон ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Андрей Белоусовтой уулзах хүсэлт тавьжээ. Орос улс 2022 оны есдүгээр сард цэрэг дайчилгаа явуулж, олон арван мянган хүнийг Украинд илгээсэн бөгөөд дэлхийн II дайнаас хойш анх удаа цэрэг дайчилсан нь энэ юм. Хугацаат цэргийн албан хаагчдын ар гэрийнхний нэгдэл болох “Гэртээ харих зам” бүлэгтэй ямар ч холбоогүй гэдгээ жагсаалд оролцсон эмэгтэйчүүд мэдэгдсэн байна. Өнгөрсөн сарын 31-нд “Гэртээ харих зам” нэртэй эсэргүүцлийн бүлгийг удирдаж байсан Мария Андрееваг ОХУ-ын Хууль зүйн яам "Гадаад улсын төлөөний этгээд" гэж зарласан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.