images

Франц: Тархины долгионоор зураг зуржээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-05-14


   Парис хотын “Pitié-Salpêtrière” эмнэлгийн Тархи судлалын хүрээлэнд MRI аппаратад орсон хүний тархины долгионоор зураг зуржээ. “Obvious” уран зургийн нэгдлийн гишүүн Пьэр Фотрэлийн тархины долгионыг цуглуулан хиймэл оюун ухааны зурсан энэ бүтээлд галт уулын халуун хайлмаг буюу лааваар бялхсан, солонгорсон өнгө бүхий, хар оройтой уул дүрслэгдсэн байна. Сонирхолтой нь П.Фотрэль “Аппаратанд орж байхдаа би галт уулын тухай чармайн бодож байсан” гэжээ. Хүний бодлыг зурагт дүрслэх энэ ажлыг олон нийтэд нээлттэй “MindEye” программ ашиглан хийсэн гэнэ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.