Умард Солонгос агаарын тээврийн нислэгээ сэргээжээ
Анд нөхдийн мэдээ
2023-08-22
Умард Солонгосын агаарын тээврийн “Air Koryo” компанийн онгоц өнөө өглөө Хятадын Бээжинд газарджээ. Цар тахал дэгдэж эхэлсэн 2020 оны нэгдүгээр сараас хойш гадаад нислэгээ зогсоосон тус улс зорчигч тээврийн онгоц ийнхүү гурван жил гаруйн дараа гадаад нислэг хийсэн байна. Тус онгоц Пёняны “Сүнан” нисэх онгоцны буудлаас хөөрөн 09:14 цагт Бээжингийн нисэх буудалд буусан байна. JS152 дугаартай энэхүү зорчигч тээврийн онгоц өнөөдрийн 13:05 цагт Пёнян руу буцаж нисэх тухай мэдээлэл онгоцны буудлын цахим самбарт байрлажээ. Тус онгоцоор ямар зорчигчид ирсэн тодорхойгүй байгаа бөгөөд тус улсын Элчин сайдын яамны машин Бээжингийн нисэх буудлын зогсоолд байрлуулахаар бүртгүүлсэн байгаагаас харахад Умард Солонгосын өндөр албан тушаалтан ирсэн эсвэл Бээжинд суугаа Элчин сайдын яаманд байрлаж байсан албан тушаалтан буцаж байх магадлалтай хэмээн хэвлэлүүд таамаглаж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.