Солонгос: 100-гаас дээш настай ахмадуудад мөнгөн тусламж өгнө
Анд нөхдийн мэдээ
2023-08-22
Солонгосын Жэжү хотын захиргаа 100-аас дээш насны ахмадуудад өндөр насны хүндэтгэлийн илэрхийлэл болгож мөнгөн тусламж үзүүлэх болсноо мэдэгдэв. Энэхүү халамжид тус бүс нутагт гурваас дээш жил тасралтгүй амьдарсан, тухайн нутагт оршин суух хаягтай 100 ба түүнээс дээш насны ахмадууд хамрагдах ажээ. Мөнгөн дүнгийн хувьд нэг удаа нэг сая вон олгох бөгөөд өндөр настан өөрийн хувийн дансаар авах боломжгүй тохиолдолд үр хүүхэд болон итгэмжилсэн ойр дотны хүний дансаар олгох ажээ. Халамжийн мөнгө авах өргөдөл гаргасны дараа өөд болсон, мөн өөр газар луу шилжиж нүүсэн ч уг мөнгийг нөхөн олгох аж. Тус хотын захиргаа энэ оны зургадугаар сард энэхүү халамжийн бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 208 хүнд 208 сая воны дэмжлэг үзүүлээд байгаа ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.