images

Нью-Йорк хотын захиргаа TikTok ашиглахыг хориглов

Н.Ариунсайхан

Анд нөхдийн мэдээ

2023-08-22


   Өнгөрөгч долоо хоногт Нью-Йорк хотын захиргаанаас Хятадын технологийн "ByteDance" компанийн эзэмшдэг TikTok аппликейшнийг төрийн байгууллагын төхөөрөмжүүд дээр суулгах, ашиглахыг хоригложээ. Дэлхий даяар хэдэн сая хэрэглэгчидтэй богино хэмжээний видео хуваалцдаг энэхүү аппликейшн нь мэдээллийн аюулгүй байдалд алдагдах, Хятадын засгийн газрын нөлөөнд автах зэрэг сөрөг нөлөөтэй хэмээн үзэж  ийм шийдвэр гаргажээ. 2020 онд энэхүү арга хэмжээг АНУ-ын 30 гаруй мужид хэрэгжүүлж, төрийн албан хаагчдын ашигладаг ухаалаг төхөөрөмж, гар утсанд TikTok ашиглахыг хориглож байв. Мөн Холбооны засгийн газар 2022 оны 12 дугаар сард засгийн газрын төхөөрөмжид 150 сая гаруй америкчуудын тогтмол ашигладаг TikTok-ыг хориглох тухай хуулийг баталсан юм. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.