images

Энэтхэг улс дэлхийн шилдэг худалдааны цогцолбор байгуулна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-08-22


   Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотын Индра Ганди олон улсын нисэх онгоцны буудлын ойролцоох өндөр технологийн худалдааны цогцолбор нь дэлхийн хамгийн шилдэг худалдааны дүүргүүдийн нэг болно. Тус улсын "The Times of India" сонины мэдээлснээр, Энэтхэгийн үл хөдлөх хөрөнгийн тэргүүлэгч “Bharti Real Estate” компанийн гүйцэтгэх захирал Саяал саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа энэ төлөвлөгөөний талаар ярьсан байна. Тус компани өмнө нь Worldmarks 1, 2, 3-ыг байгууламж болох “Aerocity”-гийн эхний шатны бүтээн байгуулалтын төслийг амжилттай дуусгасан ажээ. 66 тэрбум рупигийн өртөгтэй энэхүү төсөл нь “Aerocity”-гийн өргөтгөлийн төслийн хоёр дахь шатны нэг хэсэг юм. World Mark 4, 5, 6, 7 зэрэг оффисын барилгын цогцолбор бүр бие даасан худалдааны төвтэй байх ажээ.Төсөл хэрэгжиж дуусмагц дэлхийн үндэстэн дамнасан компаниуд, олон улсын брэндүүд ирж үйл ажиллагаа явуулах болсон талаар Саяал хэлэв.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.