images

Хямд үнэтэй сүүтэй цайны бизнес эрхэлдэг Хятадын бизнесмэн тэрбумтан болов

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-08-22


   Хятадын “Cha Panda” компанийн үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч Ван Шяокун дэлхийн тэмбумтнуудын эгнээнд нэгдсэн тухай “Forbes” сэтгүүл мэдээллээ. "Cha Panda" хятад сүүтэй цайны сүлжээ газрын үнэлгээ 2.1 тэрбум долларт хүрснээр 40 настай залуу эзнийх нь хувийн хөрөнгө 1.1 тэрбум доллар болжээ. Гэхдээ Ван Шяокун "Forbes" сэтгүүлийн тооцоолсон уг мэдээллийг баталгаажуулах и-мэйлд хараахан хариу өгөөгүй байгаа аж. Хятадын Сычуань мужийн Чэндү хотод төвтэй тус компани "Bubble tea" буюу төрөл бүрийн орцтой сүүтэй цай худалдаалдаг бөгөөд 2020 онд 531 нэрийн дэлгүүртэй байжээ. Улмаар бизнес нь сүүлийн гурван жилд хурдацтай хөгжиж энэ сарын байдлаар 7117 сүлжээ нэрийн дэлгүүртэй болсон байна. Тус цай нэг аяга нь 3.6 доллар түүнээс доош үнэтэй аж. Мөн компанийн 33 хувийг Ван Шяокуны эхнэр Лю Вэйхун эзэмшдэг бөгөөд түүний хөрөнгө 700 сая долларт хүрэв. "Cha Panda" компанийн нэгж хувьцаа өнгөрөгч долоодугаар сард 1.8 долларын үнэлгээтэй хаагдаж CICC, "Orchid Asia", "Shanghai Loyal Valley Investments" компаниас санхүүжилт босгосон байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.