Туркийн ерөнхийлөгч В.Путиныг үр тарианы хэлэлцээр хийхийг ятгана
Анд нөхдийн мэдээ
2023-08-22
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ сарын сүүлээр Турк улсад айлчилж магадгүй байна. Учир нь, Унгар улсад айлчлаад буцсан Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган “Үр тарианы хэлэлцээрийн талаар В.Путинтай нүүр тулан ярилцана” гэж ням гарагийн орой хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдэд хэлжээ. Мөн тэрбээр В.Путиныг есдүгээр сард Энэтхэгт болох Их-20-ын дээд хэмжээний уулзалт, Нью-Йоркт болох НҮБ-ын Ерөнхий ассамблейн хуралд оролцох завгүй хуваарьтай байгаа ч өөртэй нь биечлэн уулзахыг эрмэлзэж байгаа тухай ярьсан байна. Түүнчлэн Туркийн Гадаад хэргийн сайд Хакан Фидан ойрын хугацаанд ОХУ-д айлчилж магадгүй байгааг дуулгажээ. Р.Эрдоган нь Украин, ОХУ-ын удирдагчидтай хамгийн ойр дотно харилцаатай байгаа Барууны орны цорын ганц төрийн тэргүүн юм. Тиймээс өмнөх жилийн адил түүнийг үр тарианы хэлэлцээр амжилттай хийж чадаж магадгүй гэж улс төрийн шинжээчид таамаглаж байна. Хар тэнгисийн боомтоор Украинаас үр тариа аюулгүй тээвэрлэж дэлхийн улс орнуудад нийлүүлэх нь дэлхийн хүнсний сүлжээнд чухал нөлөөтэй.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.