images

Турк: Дэлхийн хамгийн том технологийн яармаг “Teknofest” болно

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-08-22


   Энэ онд Бүгд найрамдах Турк улс байгуулагдсаны 100 жилийн ой тохиож буй. Тиймээс нийслэл Анкара болон Истанбул, Измир зэрэг дагуул хотууддаа “Teknofest” дэлхийн хамгийн том технологийн яармагийг ээлж дараалан зохион байгуулж байна. Агаарын тээвэр, сансрын технологи болон бусад технологийг сурталчилж, залуу үеийн технологийн мэдлэг, чадварыг хөгжүүлэх зорилготой уг яармагийн хамгийн эхнийхийг өнгөрөгч дөрөвдүгээр сард Истанбул хотод зохион байгуулсан юм. Харин хоёрдахийг нь энэ сарын 30-наас есдүгээр сарын 3-ны хооронд Анкара хотод хийх гэж байна. Улмаар сүүлийн яармагийг есдүгээр сарын 27-ноос аравдугаар сарын 1-ний хооронд Измир хотод зохион байгуулах ажээ. Туркийн Үйлдвэр, технологийн яамны зохион байгуулдаг уг яармаг жил бүр өөр өөр хотод болдгоороо онцлог. Тухайлбал, энэ оны дөрөвдүгээр сарын 27-ноос тавдугаар сарын 1-ний хооронд болсон “Teknofest 2023 Istanbul” яармагт 130 орчим байгууллага оролцжээ. Мөн Турк улс үндэсний технологийн хөгжлийг дэмжихээр залуусын дунд 100 гаруй ангилалд хамаарах үндсэн 41 уралдаан явуулсанд энэ жил 330 мянган багийн нэг сая оролцогч өрсөлдсөн байна. Улмаар тус уралдааны ялагчдад 13 сая лира буюу 478564 долларын мөнгөн шагнал, 30 сая лирийн үнэ бүхий материалын тусламж авах шагнал "Teknofest" яармагийн үеэр гардуулжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.